Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Умард Солонгосыг НҮБ-ын хоригоос гаргахыг Хятад, Орос улс санал болголоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 18 секунд

Хятад, Орос улс даваа гарагт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Умард Солонгосын хөшөө, далайн бүтээгдэхүүн, бөс бараанд тавьсан экспортын хоригийг цуцлах санал тавьсан байна. Тогтоолын төсөлд дурдсанаар Оросын холбооны улс Вашингтон, Пхеньян нарыг хэлэлцээр хийхийг уриалсан гэжээ.

Түүнчлэн тогтоолын төсөлд Умард Солонгосчуудыг гадаадад ажиллах хоригийг цуцалж, ирэх долоо хоног гэхэд бүх Умард Солонгосын ажилчдыг гаргах тухай 2017 онд гаргасан шаардлагаа дуусгавар болгохыг хүссэн байна. Хоёр Солонгосын төмөр зам, авто зам барих хамтын ажиллагааг мөн НҮБ-ын хоригоос чөлөөлөх юм.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн тогтоолын төслийг хэлэлцэх эсэх болон цаг хугацаа нь тодорхойгүй байна. Төсөл дэмжигдэхийн тулд есөн санал авах хэрэгтэй бөгөөд АНУ, Франц, Их Британи, Хятад, Орос гэх таван улс заавал зөвшөөрсөн байх шаардлагатай. 

“Бид асуудлыг яаруулах гээгүй” гэж НҮБ-ын оросын төлөөлөгч Василий Небензия Reuters агентлагт мэдээлжээ. Мягмар гарагт зөвлөлийн гишүүдтэй хэлэлцээр хийж эхлэх бөгөөд хоригийг цуцлуулах хүсэлт Умард Солонгосын цөмийн зэвсэгтэй холбоотой гэхээс илүүтэй хүмүүнлэгийн асуудал гэж хэлжээ.

“Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын хоригийг цуцлах цаг нь болоогүй. Учир нь Умард Солонгос өдөөн хатгалга явуулж, цөмийн зэвсгээс ангижруулах уулзалтаас татгалзаж, үй олноор устгах хориглосон зэвсэг, баллистик пуужин үйлдвэрлэж, хадгалсаар байсан” гэж АНУ-ын төрийн албаны ажилтан мэдээлжээ.

Хориг тавьсан салбарууд Умард Солонгос улсад олон сая долларыг оруулж, Пхеньяны цөмийн зэвсэг, пуужин үйлдвэрлэх санхүүжилт болоод байсан. Үүнийг таслан зогсоохын тулд 2016, 2017 онуудад хоригийг тавьсан байдаг.

АНУ, Их Британи, Франц улс цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрүүдээ зогсоохоос нааш Умард Солонгос улсад тавьсан хоригоо цуцлахгүй гэж мэдэгдсэн. Пхеньян дээрх хөтөлбөрүүдээс болж 2006 оноос хойш НҮБ-ын хоригт орох нөхцөлд байсаар ирсэн юм.

Эх сурвалж: Reuters
Их Британийн Ерөнхий сайд Жонсон, Трамп нар томоохон худалдааны гэрээ хийхээр зорьж байна
Их Британийн Ерөнхий сайд Жонсон, Трамп нар томоохон худалдааны гэрээ хийхээр зорьж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.