Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их Британийн Ерөнхий сайд Жонсон, Трамп нар томоохон худалдааны гэрээ хийхээр зорьж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 57 секунд

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн ойр байлгаж, татваргүй худалдааны гэрээ хийнэ хэмээн даваа гарагт утсаар хэлэлцсэнийг Даунинг Стрийтээс мэдээллээ.

“АНУ-ын Ерөнхийлөгч Трамп сонгуулийн үр дүнд баяр хүргэж залгах үеэрээ ярилцсан.  Тэд Их Британи, АНУ хоорондын харилцааны ач холбогдлыг хэлэлцээд, хоёр орны аюулгүй байдал, худалдааны асуудал дээр үргэлжлүүлэн ойр дотно холбоотой ажиллахаа амласан” гэж Даунинг Стрийтийн хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.

Их Британи улсын сангийн сайд Сажид Жавид мөн АНУ-ын сангийн сайд Стивен Мнучинтай даваа гарагт ярилцсан.

“Сайд Мнучин өнгөрсөн долоо хоногийн сонгуулийн үр дүнд баяр хүргээд, тэд ирж буй жилд хамтарч ажиллахаа мэдэгдсэн. Тэдний яриа худалдааны асуудал дээр голчлон төвлөрсөн. Брекситээс гарсны дараах Их Британи, Америк хоёр улсын ирээдүйн боломжуудыг талаар хэлэлцэхээр төлөвлөж байна” гэж Жавидийн хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.

Эх сурвалж: Reuters
Авто зам ашигласны төлбөрийг хуучин хэвээр үлдээх тогтоол баталлаа
Авто зам ашигласны төлбөрийг хуучин хэвээр үлдээх тогтоол баталлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.