Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын өмчлөлд байсан 8 байрыг Монгол Улсын өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлж авлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Даваа гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргав.

ОХУ-ын өмчлөлд байсан 8-байрыг Монгол Улсын өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлж авлаа. ОХУ-ын өмчлөлөөс Монгол Улсын өмчлөлд шилжүүлэн авсан Улаанбаатар хотын БГД-ийн хоёрдугаар хороолол дахь 17-р байр, БЗД-ийн 15 дугаар хороолол дахь 1,7,11,12,13 дугаар байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хороолол дахь 3, 4 дүгээр байрыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчилж өгөхөөр шийдвэрлэж Засгийн газрын тогтоол батлав. 

Эдгээрт “Ээрмэл” ХХК, “Талх чихэр” ХХК, ГЕГ, МУИС-ын ажилтан албан хаагч нар болон бусад иргэд гээд нийт 549 айл өрх 1998 оноос хойш түрээслэн сууж байгаагаас 529 эзэмшигч нь орон сууцаа үнэ төлбөргүй хувьчилж авах боломжтой  болов. Эзэмшигчдийн мэдээллийг 2020 оны гуравдугаар сард нэгтгэн гаргасан байна. Цөөн тооны орон сууцанд түрээслэгч, эзэмшигчийн маргаан гарчээ. 

Монгол Улсын нийт хүн амын 35 хувь буюу 1.2 сая нь хүүхэд
Монгол Улсын нийт хүн амын 35 хувь буюу 1.2 сая нь хүүхэд
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.