Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МХБ: “Крипто Үндэстэн“ ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 26 секунд

2023 оны 2 дугаар сарын 6-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 538,983,462 төгрөгийн үнийн дүн бүхий 7,826,717 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Крипто Үндэстэн" ХК (CNF +11.94%), "Булигаар" ХК (MBG +8.40%) болон "Ремикон" ХК (RMC +6.90%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх ган" ХК (HGN -11.12%), "Голомт Банк" ХК (GLMT -8.58%) болон "Мон Бийф" ХК (MBF -3.61%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 28,865 ширхэг нэгж эрхийг 15,043,960 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 15 ширхэг үнэт цаасыг 1,500,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг бондыг 196,200 төгрөгөөр, багцын арилжаагаар 50,000 ширхэг үнэт цаасыг 250,000,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.57 хувиар буурч, 37,829.45 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,827,362,721,609 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

БЗД-ийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг прокурорт шилжүүлжээ
БЗД-ийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг прокурорт шилжүүлжээ
 
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг БҮРЭН УНТРААЛАА
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг БҮРЭН УНТРААЛАА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.