Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

COIN: “ELFC” койны хэрэгт Элф Эдүкейшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батжинг шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 19 секунд

Б.Батжин: Дэлхийн 1% л авч чаддаг элит боловсролыг хүн бүрд хүртээмжтэй  болгоно

Цагдаагийн байгууллагаас "Их Бит" ХХК-ийн “IHC” койн, Ард бит ХХК-ийн “ARD” койн, “Элф Эдүкейшн” ХХК-ийн “ELFC” койнуудыг анхдагч зах зээлд гарган хөрөнгө татан төвлөрүүлсэн этгээдүүдэд холбогдох хэрэг бүртгэлтийн хэргүүд шалгаж эхлээд буй. Тэгвэл “Элф Эдүкейшн” ХХК-ийн “ELFC” койны хэрэгт тус компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигч, Гүйцэтгэх захирал Б.Батжин болон дэд захирал А.Сумъяабат нарыг шалгаж байгаа юм байна.

Ингэхдээ "Элф Эдүкэйшн” ХХК-ний удирдлагууд нь өөрсдийн гаргасан ELFC нэртэй виртуал хөрөнгийн танилцуулгад заагдсанаас илүү хэмжээтэй ELFC койныг өөрсдийн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч дээр эзэмшдэг хувийн дансандаа хүлээн авч, хоёрдогч зах зээлийн арилжаанд худалдан борлуулж 1,2 тэрбум төгрөгийн ашиг олсон гэх. Түүнчлэн анхдагч зах зээлийн арилжаанд оролцсон нийт 4,707 иргэнийг хууран мэхэлж, гэмт хэргийн замаар олсон орлогын эх үүсвэрийг хувирган өөрчилж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

COIN: IHC койны хэрэгт шалгагдаж буй Б.Идэр-Од хувьцаагаа жилийн өмнө шилжүүлж, нэг сарын дараа Австрали руу явжээ
COIN: IHC койны хэрэгт шалгагдаж буй Б.Идэр-Од хувьцаагаа жилийн өмнө шилжүүлж, нэг сарын дараа Австрали руу явжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.