Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

COIN: IHC койны хэрэгт шалгагдаж буй Б.Идэр-Од хувьцаагаа жилийн өмнө шилжүүлж, нэг сарын дараа Австрали руу явжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

Цагдаагийн байгууллагаас "Их Бит" ХХК-ийн “IHC” койн, Ард бит ХХК-ийн “ARD” койн, “Элф Эдүкейшн” ХХК-ийн “ELFC” койнуудыг анхдагч зах зээлд гарган хөрөнгө татан төвлөрүүлсэн этгээдүүдэд холбогдох хэрэг бүртгэлтийн хэргүүд шалгаж эхлээд буй. Тэгвэл Их Бит ХХК-ийн “IHC” койны хэрэгт Б.Гантиг, Б.Эрхэмбаяр, О.Мөнхжин, Б.Идэр-Од нарыг холбогдуулан шалгаж байгаа юм.

Тодруулбал, Б.Гантиг "Их Бит" ХХК-ийн 33.1, Б.Эрхэмбаяр 33.1, О.Мөнхжин 33.7 хувийн хувьцааг эзэмшдэг аж. Б.Гантиг, О.Мөнхжин нарын хувьд 2022 оны аравдугаар сарын 12-нд АНУ руу явж, мөн сарын 20-нд буцаж Монгол Улсад иржээ.

Харин Б.Идэр-Одын хувьд өнгөрөгч оны гуравдугаар сарын 30-нд Автрали улс руу гарсан байна. Түүний хувьд эл компанийн 25 хувийн хувьцааг эзэмшдэг байсан бөгөөд өнгөрөгч оны хоёрдугаар сарын 21-ний өдөр хувьцаагаа шилжүүлсэн байна.

Сэтгэцэд нөлөөлөх бодисыг АНУ-аас хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан иргэнд 6.6 жилийн хорих ял оноожээ
Сэтгэцэд нөлөөлөх бодисыг АНУ-аас хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан иргэнд 6.6 жилийн хорих ял оноожээ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.