Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДАРГА УЛС: 62 гишүүнтэй МАН-ын бүлгийн 43 гишүүн нь өнгөрсөн 2 жилд нийт 69 удаа ДАРГААР ТОМИЛОГДЖЭЭ

Ангилал
Улс төр Visual toim
Огноо
Унших
5 минут 52 секунд
UBN.MN

Бид дарга нийгэм рүү алхам алхмаар урагшилж байна. Зарим нь бүр дарга болохын төлөө найз нөхрөө, ёс зүй, үнэт зүйлээ ч худалдаж, урваж буцаж, ичгүүр сонжуургүйгээр худлаа хэлцгээж сууна. МАН-ын зарим дарга нар "дарга нэмэх"-ийн тулд өглөө хэлснээ өдөр гэхэд мартаж байна. Үүний хамгийн тод жишээ бол Ц.Даваасүрэн байв.

Нэг талд нь дарга болохыг мөрөөдсөн хэсэг бүлэг улстөрчид. Нөгөө талд нь дарга болгохын төлөө зүтгэсэн сүрэг дэмжигчид. Энэ их балайрлын хамгийн том гай нь эцэст нь парламентаа сулруулж, УИХ болон гүйцэтгэх засаглалын хяналт тэнцлийг алдагдуулж эхэллээ. Нэгэнт даргын эгнээнд элсчихсэн л бол чи хамгийн том даргынхаа хэлсэн бодлого байтугай бодлыг нь ч хамаагүй дэмжих үүрэг хүлээж байна. Яг энэ завсарт бидний ардчиллын үнэ цэнэ гээгдэж, олон ургалч үзэл хүчгүйдэж байна. Хамгийн сүүлийн ийм жишээ бол Н.Учралын зүтгүүлсэн хууль байлаа. Сайд нь, ЗГ нь зүтгүүлсэн учраас МАН-ын гишүүд нь улайхдаа тулж, ширэн нүүрлэсээр уг хуулийг баталсан.

Тэгвэл Н.Учралын зүтгүүлсэн хууль дээр хууль тогтоох танхимд хоёр том “цоорхой” байгааг бидэнд сануулав. Нэгдүгээрт, МАН хүсвэл эрх чөлөө, хүний эрхийг хязгаарлаж чадна. Хоёрдугаарт, аль нэг улс төрийн хүчинг хэт үнэмлэхүй олонх болгож болохгүй гэдгийг батлан харууллаа. Хэрвээ тэд ийм олон “кнопгүй” байсан бол сайд дарга нар нь нийлсэн 40 гишүүн орж ирээд МАН-ын бүлэг дангаараа дэмжихгүй байлаа. Эсвэл парламент доторх сөрөг хүчин нь олигтойхон олон кноптой байсан дорвитойхон эсэргүүцэх байлаа. Үгүй ээ, Ядаж хоёроос дээш нам парламентад байсан бол МАН-ынхан ингэтлээ галзуурч, хонь эргүүлэхийн хооронд Үндсэн хуулийг хүртэл өөрчилж, “азаргалахгүй” байлаа.

Хэрвээ бид олон намын тогтолцоогоо сайжруулаад, илүү олон намын төлөөллийг парламентад оруулвал өнөөдөр илүү эрүүл мэтгэлцээн харах байсан. Хэдийгээр Ерөнхийлөгч хориг тавьсан ч МАН нэгэнт тэнэглэвэл хоригийг нь хүлээж авахгүй байх хүч нь дарга нараар бүрдүүлсэн "арми"-д нь бий.

Тиймээс бид хяналт тэнцлийн талаар сайтар бодож тунгаах цаг иржээ. Ялангуяа одоогийнх шиг 19 сайдын 15 нь “давхар дээл”-тай байгаа үед. Өөрөөр хэлбэл, парламент гүйцэтгэх засаглал хоёр “хөнжил гудсандаа” хамт орж хяналт тэнцэл бүрэн алдагдлаа. Төсөв хэлэлцэхэд хүртэл энэ байдал ажиглагдаж байна. Үнэмлэхүй олонхын үнэмлэхүй олонх нь өнгөрсөн хоёр жил хагаст дарга болжээ. Ингэхийн тулд МАН-ынхан 62 гишүүнтэй “бүдүүн бүлэг”-ийнхээ гишүүн нэг бүрийн хүслийг хангах гэж зутарч байна. Тэр хэрээр эрх баригчид хүртэл дотроо эрүүлээр дуугардаг хүнгүй болж байна. Тэд 62 гишүүнээ ээлж дараалан ямар нэгэн байнгын хороо, дэд хороо, түр хороо, бүлгийн дэд даргад томилж, эрх ашгийн зөрчилд живүүлж байна. Хоёр, гурав байтугай тав, зургаадугаар ээлжийнхэн “хоолонд” орохоор гэтэх зуур даргаа алдахгүй байхын төлөө зарим нэг нь юу ч хамаагүй хийж байна.

2020 онд парламентад сонгогдсон МАН-ын 62 гишүүнээс ердөө 19 нь өнгөрсөн хугацаанд огт дарга болж чадсангүй. Тэдний ихэнх нь “1А”-гийнхан. Хоёроос дээш сонгогдсон гишүүдээс ердөө 6 нь л сайд, дарга болж чадсангүй. Гэхдээ эдгээрийн ихэнх нь 2024 оны сонгууль гэхэд дарга болоод үзчих нь ойлгомжтой. Энэ дундаас баталгаатай 3 нь “дан дээлтэй” сайдуудын оронд очно. Мөн дунд нь “давхар дээл”-тэй сайдуудаасаа нэг, хоёрыг нь хольж, солино. Үлдсэн нөхдүүд нь байнгын хороо, дэд хорооны даргад дэвшинэ. Харин одоогийн байдлаар МАН-ын 62 гишүүний 43 нь буюу 69.3 хувь нь эрх мэдлийн “хаалгаар” оржээ.

МАН-ын дарга болсон эмэгтэй гишүүд

Өөр нэг анхаарахуйц үзүүлэлт ажиглагдаж байгаа нь жендэрийн тэгш бус байдал юм. Өнгөрсөн хугацаанд дарга болсон 43 хүнээс ердөө 7 гишүүн нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна. Хувьчилж харвал эрэгтэйчүүдийн 83.8, эмэгтэйчүүдийн 16.2 хувь нь дарга болсон байх жишээний. Уг нь улс төрийн шийдвэр гаргалтын түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэж, ядаж эрчүүдтэй ойролцоо байх тусам тухай парламент, засаглалын легитим чанар сайжирдаг. Шийдвэр гаргалтууд илүү хүнлэг, хүний эрх чөлөөг бодолцсон байдаг гэдгийг судлаачид хэлдэг. Гэвч манай МАН-д энэ байдал эсрэгээрээ байгааг та дээрх инфографикаас харж болно.

Ингээд дарга болж чадсан 43 гишүүн ба дарга болж чадаагүй 19 гишүүнийг танилцуулж байна.

Ц.Янжиндулам

Х.Булгантуяа: СДМЭХ сайд, Засаг дарга хийж чадах, бодлого тодорхойлох олон эмэгтэйчүүдийг БЭЛДЭЖ ГАРГАХ ёстой
Х.Булгантуяа: СДМЭХ сайд, Засаг дарга хийж чадах, бодлого тодорхойлох олон эмэгтэйчүүдийг БЭЛДЭЖ ГАРГАХ ёстой
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.