Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт архи согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн иргэдэд хутга тулган зодож, улмаар гар утас болон буса эд зүйлсийг нь дээрэмдэж, орон байрны хулгайлах гэмт хэргийг удаа дараа үйлдсэн бүлэг этгээдүүдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг хийж байна. Тухайн этгээдүүд нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дээрэмдэх гэмт хэрэг нэг, СХД-ийн нутаг дэвсгэрт орон байрны хулгайн дөрвөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд дээрх гэмт хэрэгт хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандахыг албаныхан мэдээллээ.
Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдэд хутга тулган, дээрэмддэг байсан бүлэг этгээдүүдийг баривчилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.