Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЭЖ: Хорооны ажилтан “2 хүүхэдтэй бол өрх толгойлсон ээжид орохгүй“ гээд хүүхдийн мөнгөнд хамрагдаж чадсангүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 25 секунд

No description available.ХНХЯ-нд эхчүүдийн төлөөллөөс хүүхдийн мөнгө олголтод айл өрхийн өр, орлогын харьцааг тооцолгүй тооцоолох аргачлалд ноцтой алдаа гаргасан талаар шаардлага хүргүүллээ. Энэ талаар иргэн н.Дөлгөөн "ҮСХ-ноос гаргасан өрхийн амжиргааны түвшин тооцоолох аргачлалаар тооцоолсон гэж тайлбарласан. Тэгвэл бид улс даяараа тухайн 91 хувьд багтах зорилтот бүлэг юм байна. Нэн ядуу орон юм байна. Би 9 хувьд багтаж чадаагүй ээж. ҮСХ, ХНХЯ болон арав гаруй төрийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг ажилласан гэсэн. Гэтэл яагаад өөрсдөө ажлаа хийхгүй байгаа юм бэ. Төр засгийн хариуцлагагүй байдлаас болж ард иргэд бид нэг өдрийн ажлаа золин байж мэдээллээ засуулах гэж явах ёстой вэ. Гурван жил тутам солих ёстой байдаг юм билээ. Нийгмийн даатгалд суурилсан орлогоос болж бид хасагдсан байна.

No description available.

Жишээлбэл, би мэдээллээ засуулья гэхээр харьяа нийгмийн даатгалын газар дээрээ оч гэж байгаа. Миний орлогыг 30-40 сая төгрөг гэж гарсан байгаа. Энэ хамгийн том алдаа. Даатгуулагчийн цалингийн бохир дүнгээр тооцсон байна. гар дээр ирдэг цэвэр дүнг тооцохгүй байга аюм бэ. Гар дээр ирж байгаа цэвэр дүнг тооцохгүй байгааг, энэ аргачлал бодит амьдралд нийцэхгүй байна" гэв.

Харин өөр нэгэн төлөөлөл "Хорооныхоо халамжийн ажилтан дээр очсон. Гэтэл хоёр хүүхэдтэй хүн өрх толгойлсон ээжид ордоггүй, хуулиа уншаарай " гэсэн. Харин 3 ба түүнээс дээш хүүхэдтэй хүн өрх толгойлсон ээжид ордог гэсэн. Том хүү тань насанд хүрсэн, бага насны хүүхдэд тань таны сувилагчийн цалин хүрэлцэнэ гэж хэлсэн. Миний мэдээллийн санд зөрүүтэй зүйл байхгүй. Миний орлого сувилагчийн л цалин шүү дээ.Тэгээд л 9 хувьд нь орчихсон байхаар нь гайхаад өнөөдөр ажлаасаа чөлөө авада ирлээ" гэв.

Авлига, албан тушаалын 9 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ
Авлига, албан тушаалын 9 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -9 хэм хүйтэн, ялимгүй цастай
МАРГААШ: Улаанбаатарт -9 хэм хүйтэн, ялимгүй цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.