Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: “Хааны харгуй“ ХХК-ийн ХБ-наас зээлсэн 1.1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигч нь бэлнээр гаргаж авсан“ гэв

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 16 секунд

Хөгжлийн банкны сонсгол Төрийн ордонд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Сонсголоор "НВЦ" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлыг хэлэлцсэний дараагаар "Хааны харгуй" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлыг хэлэлцсэн юм.

Тодруулбал, эл компани нь хуурай шороон орд Алт 2 үндсэний хөтөлбөрийн хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 1.10 тэрбум төгрөгийн зээл авч байжээ. Харин хувьцаа эзэмшигч Ц.Нандинцэцэг нь 10 удаагийн гүйлгээгээр 602.4 сая төгрөгийг бэлнээр гаргаж авч, 505.2 сая төгрөгийг Хаан банк дахь өөрийн нэр дээрх дансанд шилжүүлж бэлэн мөнгөөр гарган авсан байгаа бөгөөд зориулалт нь нотлогдохгүй байгаа гэдгийг шинжээч хэллээ.

Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар, "НВЦ" ХХК-ийн төсөлд зориулсан зээлээс "Хааны харгуй" ХХК-ийн зээлийг төлж байсан тул гэрчээс тодруулах шаардлагатай гэж үзсэн юм. Өнөөдрийн сонсголд "Хааны харгуй" ХХК-ийн хувьцаа эзэмшигч зээлтэй холбогдуулан Ц.Нандинцэцэгийг гэрчээр дуудсан боловч холбоо барьж чадаагүй байна.

Х.Баттулга: ҮАБЗ дээр ярьсан зүйлийг У.Хүрэлсүх ЗӨВШӨӨРВӨЛ би ярих боломжтой гэдгээ оны өмнө АТГ-т өгсөн мэдүүлэгтээ хэлсэн
Х.Баттулга: ҮАБЗ дээр ярьсан зүйлийг У.Хүрэлсүх ЗӨВШӨӨРВӨЛ би ярих боломжтой гэдгээ оны өмнө АТГ-т өгсөн мэдүүлэгтээ хэлсэн
 
Төв, зүүн аймгуудын нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байна
Төв, зүүн аймгуудын нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.