Хөгжлийн банкны сонсгол Төрийн ордонд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Сонсголоор ТОСК ТӨҮГ-ын "Хөдөлгөөнт цогцолбор" төслийн ХБ-наас авсан зээлийн асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, UBM барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор барих төслийг санхүүжүүлэхээр ТОСК ТӨҮГ нь Хөгжлийн банкнаас 7 сая ам.долларын зээл авчээ. Ингэхдээ шинжээчийн танилцуулснаар Хөгжлийн банк болон ТОСК ТӨҮГ нь 2016 онд ирээдүйд бий болох тоног төхөөрөмжийг 4.1 сая ам.доллараар үнэлэн барьцааны гэрээ болон тус тоног төхөөрөмжийг худалдан авах зориулалтаар 7 сая ам.долларын зээлийн гэрээг байгуулжээ.