Хөгжлийн банкны сонсгол хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Үдээс өмнөх сонсголоор "Шарын гол" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлыг хэлэлцсэн. Тодруулбал, эл компани нь "Буянтын хөндрийн адаг" алтны шороон ордыг ашиглах төсөлд 264 сая иений зээлийг авсан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр "Шарын гол ХХК нь Хөгжлийн банкны санхүүжилт болон "Говь Краван" ХК-иас шилжүүлсэн нийт 4 тэрбум 39 сая төгрөг болон өөрийн хөрөнгөөс нэмж 9.5 тэрбум төгрөгийг зээлийн эргэн төлөлт нэртэйгээр "Хэрлэн Онон туул" ББСБ-д шилжүүлсэн нь тогтоогджээ.
Энэ үеэр Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь "Шарын гол" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ТЕГ-ын дарга асан Гэрэлийн охин Г.Хулан ажилладаг.
Хөгжлийн банкны эх үүсвэрээс ББСБ-ын данс руу мөнгө орсон нь мөнгө угаалтын түгээмэл шинж учраас чухалчилж авч үзэх хэрэгтэй" гэх байр суурийг илэрхийллээ.