Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховд аймгийн 11 суманд өвөлжилт хүндэрч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Ховд аймгийн Үенч, Булган сумдад Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, УОК, ОБЕГ, ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд болон орон нутгийн удирдлагууд ажиллаж байна.

Тус аймгийн 11 суманд өвөлжилт хүндэрч, нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон тул УОК болон аймаг, сумын Онцгой комиссоос айл өрх рүү зам гаргах, хөнгөлттэй үнээр өвс тэжээл олгох зэрэг арга хэмжээг зохион байгуулж, бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Энэ үеэр өвөлжилт хүндэрсэн сумдын айл, өрх рүү зам гаргах шатахуун болон шаардлагатай өвс, тэжээлийн тусламж дэмжлэгийг нутгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.

Үенч, Булган сумдад өдөртөө 26-30, шөнөдөө 36-40 градус хүрч хүйтэрч, өнгөрсөн оны 11 дүгээр сараас цас унаж эхэлсэнтэй холбоотойгоор ихэнх нутгаар 40-60 см, хунгарласан газартаа 80-120 см цас тогтож, мал бэлчээрлэх болон малчид аймаг, сум руугаа явах боломжгүй болсон талаар орон нутгийнхан онцоллоо.

Амьдрал “ЗОХИОЛГҮЙ“ бас дээр нь “ХУДАЛЧ“
Амьдрал “ЗОХИОЛГҮЙ“ бас дээр нь “ХУДАЛЧ“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд