Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос 2022 оны дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчинг санал асуулгаар тодруулахаар шийдсэн юм.
Тэгвэл "Ташкент-2022" насанд хүрэгчдийн ДАШТ-ий 73 кг-ын жингийн алтан медальт, гавьяат тамирчин Цэнд-Очирын Цогтбаатар Дэлхийн шилдэг жүдочид нэр дэвшлээ. Түүнтэй хамт Taто Григалашвили, Энди Гранда, Давлат Бобонов, Хифүми Абэ гээд шилдэг 5 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд санал асуулга өнөөдрөөс эхэлж нэгдүгээр сарын 31-нийг хүртэл үргэлжлэх юм.
Түүнийг дэмжийн тулд awards.ijf.org хуудас руу орж идэвхтэй саналаа өгөхийг уриалж байна. Ялагчийг хоёрдугаар сарын 05-нд Парисын “Их дуулга"-ын тэмцээний үеэр албан ёсоор зарлах аж.