Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сүрьеэгийн вакцин андуурч хийсэн иргэдийн дунд 8, 14 настай хоёр хүүхэд байна“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 30 секунд

No description available.Сүхбаатар аймагт нохойд уруулсан 12 хүнд галзуу өвчний эсрэг тарилга хийх гэж байгаад өөр тариа андуурч хийжээ. Үүссэн асуудалтай холбогдуулж, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр "2020 оны 1 сарын 5-ны 13 цагийн байдлаар ЭМЯ-нд Сүхбаатар аймагт нохойнд хазуулсан 9 иргэнд галзуугийн вакцин хийх шаардлагатай гэх мэдээлэл ирсэн. Харин галзуугийн вакцины оронд андуурсан уу, ажилдаа хайнга хандсан уу сүрьеэгийн вакцин хийсэн ноцтой явдал болсонд харамсч, ард түмнээсээ уучлал хүсэж байна.

Эрүүгийн цагдаагийн албанд сайдын хувиар хандаж байгаа. Иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулахуйц үйлдэл гаргасанд Эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж өгөх хүсэлтийг ЭЦА-нд бичгээр уламжилсан. Шаардлагатай тохиолдолд тухайн иргэдийг Улаанбаатар хотод авч ирж эмчилгээнд оруулна.

Энэ процесс нэг цаг үед болсон бол андуурч хийгдсэн гэж ойлгож болох. Гэтэл иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулахуйц үйлдэл учраас андуурсан биш мэргэжлийн алдаа, эрүүүгийн хэрэг үүсгэх шаардлагатай. Андуурч вакцин хийгдсэн хүмүүс дунд 8,14 настай хүүхдүүд байна. Нэг иргэнд уушгинд нь нэвчилт үүссэн байна гэх мэдээллийг авсан" гэлээ.

С.Чинзориг: Нохойд хазуулсан 9 иргэнд андуурч сүрьеэгийн вакцин хийж ноцтой алдаа гаргасан явдалд уучлал хүсэж байна
С.Чинзориг: Нохойд хазуулсан 9 иргэнд андуурч сүрьеэгийн вакцин хийж ноцтой алдаа гаргасан явдалд уучлал хүсэж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.