Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ШУВУУ” ажиллагааны хүрээнд интерполын шугамаар 50 этгээдийг олж тогтоожээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 48 секунд

Цагдаагийн байгууллага Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд олон улсын хэмжээнд 92 этгээд эрэн сурвалжлаж байгаагаас 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар Интерполын “Улаан булант” зар мэдээгээр 4, “Хөх булант” зар мэдээгээр 46, нийт 50 этгээдийг олж тогтоон, олон улсын эрэн сурвалжлалтыг зогсоожээ.

Цагдаагийн байгууллага олж тогтоосон этгээдүүдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар 28 этгээдэд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэжээ. Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж буй үлдсэн 42 этгээдүүдээс оршин байгаа газар нь тогтоогдсон 25 /үүнээс Ази тивд 15, Америк, Европ тивд 10/ этгээд байна.

Байгууллага хоорондын хамтын ажиллагаа, зохих хууль, журмын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт хүргүүлж, 29 этгээдийн гадаад паспортын бүртгэлийг хүчингүй болгож, холбогдох гадруудад мэдээлэл дамжуулжээ. Мөн “Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ” байгуулсан улс орнуудаас 12 этгээдийг шилжүүлэн авахаар тухайн улсын хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа талаар цагдаагийн газраас мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд оршин суугаа улс нь одоогоор тодорхой бус үлдсэн этгээдүүдийг Олон Улсын Цагдаагийн байгууллага буюу Интерпол болон бусад байгууллагын дэмжлэгтэй эрэн сурвалжлах ажлыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байгаа аж.

АТГ: Ажилтнаараа дамжуулан хахууль авсан гэх НЭМГ-ын албан тушаалтны хэргийг прокурорт шилжүүллээ
АТГ: Ажилтнаараа дамжуулан хахууль авсан гэх НЭМГ-ын албан тушаалтны хэргийг прокурорт шилжүүллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.