Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: УБТЗ-ын эрх бүхий албан тушаалтын гэр болон хамаарал бүхий этгээдийнх нь объектод нэгжлэг хийж 7.3 тэрбум бэлнээр хураан авч, саатуулжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанд шинэ сайдуудаа томилуулахаар оруулж ирэх үедээ авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой дараагийн арга хэмжээгээ авна гэдгээ мэдэгдсэн. Тодруулбал тэрбээр, "Тээвэр ложистик, боомт, төмөр замтай холбоотой дарга нар болгоомжтой байгаарай, дараагийн "дэлбэрэлт" энэ салбарт болж магадгүй БОАЖЯ-ны газар зардаг нөхдүүд болгоомжтой байгаарай. Монгол банкны газрын дарга нар ББСБ-уудаа больцгоо" гэсэн юм.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа буюу өчигдөр орой УБТЗ-ийн эрх бүхий албан тушаалтны гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт хуулийнхан нэгжлэг хийсэн байна. Нэгжлэгийн үеэр 7.3 тэрбум төгрөг бэлнээр олдсон тул хурааж авч, уг эрх бүхий албан тушаалтныг ЭЦГ-аас саатуулж, цагдан хориод байгаа аж.

Энэ талаарх мэдээллийг бид тун удахгүй дэлгэрэнгүй хүргэх болно.

Г.Лхагвадорж

Хятадын банк оруулж ирэх сонирхол ямар гишүүдэд байна вэ
Хятадын банк оруулж ирэх сонирхол ямар гишүүдэд байна вэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд