Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Ундрам: Ирэх онд хувь хүний бус хуулийн засаглалыг бэхжүүлэхийн төлөө шамдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 21 секунд

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нөхөр Б.Наранцацралт гэр бүлийн харилцааныхаа асуудлыг нийгмийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд дэлгэсэн билээ. Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Ундрам удаан хугацааны туршид чөлөөтэй байж парламентын ажлаас түр хугацаанд хөндийрээд буй.

Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан нөхрөөсөө салж, хоёр хүүхдийн хамт өрх толгойлж буйгаа мэдэгдэн, мөн ирэх онд парламентын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоо илэрхийлжээ. Энэ тухай тэрбээр бичихдээ "Жаргал зовлон ээлжилдэг хорвоогийн алдаатай, оноотой бас нэгэн жил амьдралын хуудас болон өнгөрч байна. Мэргэшсэн парламентч болох зорилгоо эрхэмлэн, улирч буй 2022 онд олон хууль шинээр санаачилж, ажлын хэсгүүдэд орж, өөрийн мэдлэг, боловсролоо дайчлан хичээж ажиллалаа.

Багш хүний хувьд төгсөх ангийн хүүхдүүд, дүү нартаа зориулан, мэргэжлээ хэрхэн сонгох тухай гарын авлага зохиож, түгээхэд бэлэн болголоо.

Зургаан жил удирдсан анхны докторант шавиа урьдчилсан хамгаалалтад оруулав.

Хувийн амьдралд минь багагүй өөрчлөлт гарч, өөрийн зассан өрх гэрээ өөрөө толгойлж хоёр үртэйгээ амьдрах боллоо. Өрх гэрээ авч явж буй мянга мянган монгол ээжийн нэг болж, өндөр их хариуцлагыг мэдэрч байна.

Энэрэл хайраар тэтгэж, ивээл урмаар орчлонг зөөллөж явдаг хүн бүрд баяр талархлаа уламжилж, аз жаргалын ерөөл илгээе.

Бид амжилт ололтын үүд, сорилт бэрхшээлийн зам дээр зогсож буй энэ цаг үед үндэсний эрх ашиг, алсын хараа, эв нэгдэл хамгаас чухал байна. Зорьж тэмүүлсэн ажлаа хийж, хувь хүний бус хуулийн засаглалыг бэхжүүлэхийн төлөө шамдана. Хүн бүрийн сэтгэл уян, бие эрчтэй байг" хэмээжээ.

Ташрамд сануулахад, түүний гэр бүлийн бичлэг ил болсноос хойш УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түтгэлзэх хүсэлт гаргана хэмээсэн мэдээлэл нь худал болохыг илтгэжээ.

Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 60.7 хувь нь хоол боловсруулах тогтолцооны эмгэгтэй байна
Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 60.7 хувь нь хоол боловсруулах тогтолцооны эмгэгтэй байна
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.