Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэг сарын хугацаанд эрүүл мэндийн салбартай холбоотойгоор 258 иргэн 11-11 төвд ханджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас сар бүр тогтмол зохион байгуулдаг ээлжит хурлаа зохион байгууллаа. Тус хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Чинбаяр нар оролцож, мэдээлэл өглөө.

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр Засгийн газрын "Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв"-д иргэдээс ирүүлсэн санал гомдол, талархлыг танилцууллаа.

Тэрээр "Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022 оны 12 дугаар сарын 01-30-ны өдрүүдэд нийт 258 иргэн хандаж, эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол, санал, хүсэлт, талархлаа илэрхийлсэн бол 228 иргэний өргөдөл, гомдолд хуулийн хугацаанд хариу өгч, өргөдөл гомдлын шийдвэрлэлт 88,4 хувьтай байна. Нийт хандсан иргэдийн 49,6 хувь нь гомдол, 2,6 хувь нь санал, 1,3 хувь нь хүсэлт, 46,5 хувь нь талархал илэрхийлжээ.

Д.Амарбаясгалан: Сарын 4-12 сая төгрөгийн цалинтай “Эрдэнэс Монгол“ ХХК-ийн ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна
Д.Амарбаясгалан: Сарын 4-12 сая төгрөгийн цалинтай “Эрдэнэс Монгол“ ХХК-ийн ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд