"Үхэлд хүргэх" аюултай, "Хорт хавдар" үүсгэнэ, "Үргүйдэлд хүргэнэ" "Бэлгийн сулрал" үүсгэнэ гэх мэт анхааруулах дүр зураг бүхий "ХОР"-ыг дэлхийн нийт хүн амын 23 хувь нь буюу 1,8 тэрбум хүн өдөр бүр хэрэглэж байна. Хайрцган дээрээ томоос том анхааруулгатай хэдий ч татгалзах хүн ховор. Магадгүй талхнаас ч илүү зарагддаг гэхэд хэлсдэхгүй.
Жилд найман сая хүн янжуур тамхинаас үүдэн нас бардаг нь найман секунд тутамд нэг хүн янжуураас болж нас бардаг гэсэн үг юм. Тиймдээ ч хүн амын дундах нийт нас баралтын үндсэн шалтгааны нэг яах аргагүй УТААТ ТАМХИ.
Гэвч МАНАЙХАН тамхинаас татгалзах нь бүү хэл тамхи татах насжилт улам залуужсаар. Өсвөр насныхан ч тамхинаас үл татгалзана. Өмнө нь хүмүүс тамхинаас гарахын тулд наалт наалгаж, никотинтой бохь зэргийг хэрэглэдэг байсан ч энэ нь тийм ч зөв шийдэл байгаагүй.
Харин сүүлийн үед тамхинаас татгалзах хамгийн үр дүнтэй аргад "ЭЛЕКТРОН ТАМХИ" нэрлэгдээд буй.
Гэтэл нийгэмд электрон тамхины талаарх таагүй сэтгэгдлүүд, хуурамч мэдээллүүд тархдаг нь олон нийтийг төөрөгдүүлдэг байна. Түүнээс гадна өнгөрөгч 2021 оны зургаадугаар сард Онцгой албан татварын тухай хуульд электрон тамхины талаар зарим зүйл заалт оруулах болсон тухай мэдээлэл цацагдаж, хуулийн төслийг өргөн барьсан байдаг. Нэг талаас электрон тамхийг хуулиар хүлээн зөвшөөрч буй нь сайн хэдий ч бодлогын хувьд тэр дундаа Онцгой албан татварын хэмжээг янжуур тамхинаас хэт өндөр байхаар тооцсон нь харьцангуй ойлголт болоод буй.
Жишээлбэл, Онцгой албан татварын тухай хуулинд 100 ширхэг янжуур тамхинд 2020 оноос хойш 4180 төгрөг байна хэмээн заасан байдаг ба энэ нь 1 хайрцаг тамхинаас /20 ширхэг/ 846 төгрөгийн ОАТ авч байгаа юм. Харин "Цахилгаан тамхи"-наас гаалийн 5, НӨАТ-н 10 хувийн татваруудыг хууль ёсны дагуу авдаг аж.
Тэгвэл яагаад электрон тамхийг хуульчлах шаардлагатай вэ?
-Өсвөр насныхны дунд тамхины хэрэглээ нэмэгдсэн. Үүнийгээ дагаад өсвөр насныхан буюу насанд хүрээгүй хүүхдүүд электрон тамхийг ихээхэн хэрэглэх болсон. Гэтэл электрон тамхи нь зөвхөн насанд хүрэгчдэд л зориулагдсан тамхин бүтээгдэхүүн.
Хуулиар хүлээн зөвшөөрөөгүй учир өсвөр насныхны дунд электрон тамхины хэрэглээ өндөр байна. Электрон тамхи худалдан борлуулдаг байгууллагууд угтаа насанд хүрсэн эсэхийг нь шалгаж байж тамхи худалдан борлуулах ёстой. Гэвч ХУУЛЬГҮЙ учир өсвөр насныханд худалдахаас өөр сонголтгүйд хүрдэг. Тиймээс өсвөр насныхны хэрэглээг хязгаарлахын тулд хуульчлах шаардлагатай.
-Дэлхий дээр электрн тамхийг хуулиар хүлээн зөвшөөрсөн 100 гаруй улс бий. Жишээлбэл, АНУ, Их Британи, ОХУ, БНХАУ, Казахстан зэрэг орнууд хуулиар хүлээн зөвшөөрч, зохицуулалтууддаа анхаарлаа илүү хандуулсан байдаг. Үүнд,
- Янжуур тамхины зөвшөөрөлтэй дэлгүүрт худалдан борлуулах
- Насанд хүрээгүй хүнд худалдахгүй байх
- Цахилгаан тамхинд ноогдох ОАТ янжуур тамхинаас 40-70 хувиар бага байх
- Зар сурталчилгааг тодорхой хэмжээгээр хязгаарлах зэрэг хуулийн зохицуулалтуудыг хийсэн байдаг.
Дэлхий нийт цахилгаан тамхинд зориулсан хуулийн зохицуулалт хийж байгааг олон улс сайшаалтайгаар хүлээн авдаг. Энэ нь электрон тамхины хоруу чанар янжуур тамхинаас бага төдийгү илүү аюул багатай түүнчлэн янжуур тамхинаас гарахад өндөр ач холбогдолтойн үүднээс ийнхүү хүлээн зөвшөөрч байгаа аж.
Электрон тамхи, янжуур тамхи хоёрын татварыг ижил байлгах шаардлагатай
Дээр дурьдсанчлан манай улс нэг хайрцаг янжуур тамхинаас 846 төгрөгийн татвар авдаг. Гэтэл Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд,
"Онцгой албан татвар ногдуулах бүтээгдэхүүнд халаадаг болон электрон тамхийг нэмж оруулан, халаадаг тамхинд онцгой албан татвар ногдуулах биет нэгжийг 100 ширхгээр, электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах биет нэгжийг 10 миллиграммаар тус тус тогтоож, онцгой албан татварын хэмжээг 3180 болон 1000 төгрөгөөр тогтоосон. Онцгой албан татварыг ийнхүү тогтоосноор халаадаг тамхинаас жилд 1,9 тэрбум, электрон тамхинаас жилд 288 сая төгрөгийн орлого олох боломжтой гэж урьдчилан тооцоод байна" гэжээ.
Мөн өндөр хөгжилтэй орнуудын судалгаанаас харахад Англи болон Шинэ Зеландад утаат тамхины эсрэг хамгийн эрчимтэй тэмцэж байгаа газрууд бөгөөд нэг хайрцаг утаат тамхинд хамгийн өндөр татварыг тавьдаг. Харин электрон тамхин дээр татвар тавьдаггүй.
Европын холбооны улсууд цахилгаан тамхинд 10-20 дахин бага татвар ногдуулсан байдаг. Хөрш орнуудын хувьд цахилгаан тамхинд 2-4 дахин бага татвар тавьсан байдаг. Ерөнхийдөө утаат тамхитай адилтгаж татвар тавьсан нэг ч улс дэлхий дээр байдаггүй аж. Бүр ядуу буурай болон хөгжиж буй орнуудын жишиг нэг хайрцаг тамхинд 2000-2500 төгрөгийн татвар ногдуулдаг байна.
Магадгүй татварын хэмжээг ийнхүү харьцангуй тооцож байгаа нь тамхи импортоор оруулж ирдэг томоохон компаниудын ашиг сонирхол явагдаж байна уу гэх хардлага нийгэм даяар төрж байна. Тамхин төрлийн бүтээгдэхүүнд янжуур тамхи, электрон тамхи, дүнсэн тамхи, шингэн тамхи гээд бүх төрлийн бүтээгдэхүүн багтах бөгөөд аль аль нь хүний биед их бага хэмжээгээр хор нөлөөтэй.
Тийм ч учир аль ч төрлийн тамхинд тавигдах ОАТ-ын хэмжээн харьцангуй байдлаар тогтоохоос илүүтэй хэрглээ тал дээрх хяналт, хуулийн зохицуулалтыг зөв хийх нь зайлшгүй шаардлагатай байна.