Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНФОГРАФИК: Дэлхийн 100 гаруй улс “ЦАХИЛГААН ТАМХИ“-ийг хуульчилсан байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 46 секунд

Дэлхий дээр нийт тамхи татдаг хүмүүсийн 20 гаруй хувь нь цахилгаан тамхи буюу "Vape" хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Тийм ч учраас зарим улсад цахилгаан тамхийг хуулиар зөвшөөрсөн байдаг. Түүнээс гадна дэлхийн томоохон улс гүрнүүдийн хувьд цахилгаан тамхийг хуульчилснаар электрон тамхи хэрэглэгчдийн тоо нэмэгдэж буй юм. Иймд бид электрон тамхины хэрэглээ дэлхийн томоохон улс орнуудад ямар байдаг болон улс орнууд хэрхэн хуульчилсан талаарх сонирхолтой инфографикуудыг хүргэж байна.

Цахилгаан тамхийг хуульчилсан 100 гаруй улс байдаг

Электрон тамхийг хуулиар Шинэ Зеланд, Их Британи, Герман, Франц, Унгар, Польш, Украйн, ОХУ, Казахстан, Румын гэх мэт улсууд багтдаг байна. Харин одоогоор манай улсад огт хуульчлаагүй байгаа юм.

Олон улсад цахилгаан тамхийг хэрхэн хуульчлав

Дэлхий даяар зөвхөн цахилгаан тамхинд зориулсан хуулийн зохицуулалт хийгдэж байгаа нь олон улсууд цахилгаан тамхийг хүлээн зөвшөөрч байгааг илгэж байгаа юм.

Цахилгаан тамхинд ноогдох онцгой албан татвар нь янжуур тамхинаас 40-70% бага

Цахилгаан тамхийг хуульчилсан орнууд дээрх нийтлэг аргуудаар зохицуулалт хийсэн байдаг аж. Үүнд хамгийн их сонирхол татаж буй зүйл нь цахилгаан тамхинд тавигдах татварын хэмжээ янжуур тамхинаас 40-70 %-иар бага байгаа юм.

Энэ нь дэлхий даяар хууль тогтоогчид цахилгаан тамхи нь янжуур тамхинаас үүдэлтэй өвчлөлийг бууруулах үндэсний стратегийн нэг хэсэг болох үр дүнтэй хэрэгсэл гэдгийг хүлээн зөвшөөрснийг илтгэж байгаа аж.

Зарим улс цахилгаан тамхинд ОАТ авдаггүй

Нэг хайрцаг янжуур тамхи татах хэмжээтэй дүйцүүлж подыг 1,8-2 мл шингэнтэй савладаг. Тэгвэл цахилгаан тамхийг хуульчилсан зарим орнууд "Vape"-ээс онцгой албан татвар авдаггүй байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд олон нийтийн эрүүл мэндэд тустайг хүлээн зөвшөөрч, ташаа мэдээлэл өгөхөөс татгалздаг. Гэвч манай улсын хувь электрон тамхины талаар шүүлтүүргүй мэдээлэл их тархдаг нь иргэдэд буруу ойлголт төрүүлэх магадлалтай юм. Манай улсын хувьд электрон тамхийг хуульчлах зайлшгүй шаардлагатайн дээр татварын хувьд уян хатан зохицуулалттай байснаар янжуур тамхины хэрэглээ ч тэр хэмжээр багасах юм.

Хүүхдийн сэргээн засах IV төв ашиглалтад ороход бэлэн боллоо
Хүүхдийн сэргээн засах IV төв ашиглалтад ороход бэлэн боллоо
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.