Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Цэрэнпунцаг: 1072 хувьцаанаас хоцорсон 2012.04.11-нээс хойш төрсөн хүүхдүүдийн хувьцаа эзэмших эрхийг нээж өгч байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатар "Биржийн тухай хуультай холбогдуулан тогтоол гаргаж 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд "Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшүүлэх, үүнийг олон нийтийн хяналтад оруулахаар тусгалаа" гэсэн.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг "Тогтоолын төслийг боловсруулж байгаа. Маргааш ЭЗБХ-ны хуралдаанаар хэлэлцэнэ. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхдүүд хоцорсон байсан. Тиймээс эдгээр хүүхдүүдийн 1072 хувьцаа эзэмших эрхийг нь нээж өгч байна. 1072 хувьцааны эрхийг нээж өгөхийг зарим гишүүд эсэргүүцэж байгаа. Учир нь энэ иргэд хувьцаагаа зарчихна. Бүлэг, ашиг сонирхол нэгдсэн этгээдүүд бөөнөөр нь авчихвий гэсэн болгоомжлол байх шиг байна лээ" хэмээлээ.

АТГ: Н.Удаанжаргал Монгол Улсын хилээр буцаж орж ирээгүй байгаа
АТГ: Н.Удаанжаргал Монгол Улсын хилээр буцаж орж ирээгүй байгаа
 
Торгууль, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй автомашинуудыг МАРГААШААС хөдөлгөөнд оролцуулахгүй
Торгууль, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй автомашинуудыг МАРГААШААС хөдөлгөөнд оролцуулахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.