Иргэншил олгох маргаантай хуулиас үүдсэн цуст мөргөлдөөний улмаас зургаан хүн нас амиа алдлаа. Энэтхэгийн зүүн хойд хэсэгт эсэргүүцэгчид жагсаалыг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд байна. Үймээний гол төв болж буй Ассам мужийн хамгийн том хот Гувахатид цэргүүд гудамж талбайг манаж, мөргөлдөөн ширүүн үргэлжилсээр байна.
Ассам мужид дөрвөн хүн цагдаад буудуулж нас барсан бол унтаж байсан дэлгүүрт нь гал тавьснаар нэг хүн, тэмцлийн үеэр бас нэг хүн зодуулж нас барсан гэдгийг албаныхан мэдэгдээд байна.
Хэдэн зуун цагдаагийн хяналт дор болсон ням гарагийн жагсаалын үеэр 5000 гаруй хүн оролцож, “Ассам урт насал” гэх самбар барин, дуулж байжээ.
Хөрш гурван орноос 2014 оны 12 сарын 31-нээс өмнө орж ирсэн хэдэн сая хууль бус, муслим биш цагаачдад Дели хотоос иргэншил олгох хуулийг лхагва гарагт парламентаас баталсан.
Энэ хууль Муслимчуудын санааг зовоохоос гадна Бангладеш улсын хиндү хүмүүс ихээр орж ирэх асуудал байгааг эсэргүүцэж жагсаж байгаа орон нутгийн иргэд их байгаа юм. Бангладешт л гэхэд 16 сая хиндү хүн байдаг.
“Ассам үргэлжлүүлэн тэмцсээр байх болно. Энэтхэг бол ардчилсан улс, засгийн газар биднийг сонсох ёстой” гэж ням гарагт амиа алдсан 25 настай хохирогч Исвор Наяакийн хамтран ажиллагч Каран Мили хэлжээ.
Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар шатахуун, тосонд хязгаарлалт тогтоогоод байсан ч ням гарагт намжиж, зарим дэлгүүрүүд нээсэн байна.
Эх сурвалж: BBC