Нээлттэй сонсгол Төрийн ордны Их танхимд эхэлсэн. Гэвч иргэдийн зүгээс нээлттэй сонсголыг даргалагч С.Чинзоригт шаардлага хүргүүлэв. Шаардлагадаа "ҮАБЗ-ийн гишүүдийг оролцуулах, гадаа байгаа 50-60 жагсагчийг бүгдийг нь оролцуулах ёстой" гэжээ.
Тодруулбал,
- Нийтийн сонсголд талбай дээрх жагсагчид болон улс төрийн намын иргэдийн төлөөллийг нэмж оруулах
- УИХ-ын даргын 2022 оны 190 дүгээр захирамж буюу УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох сонсгол даргалагчийг тогтоох тухай 18 дугаар тогтоолыг өөрчлөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд иргэдийн төлөөллийг оролцуулах, хурал даргалагчийг ард түмнээс сонгох
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд болох Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарыг энэхүү сонсголд оролцуулах
- Нүүрсний хэрэгт оролцсон улс төрийн эрх мэдэлтэй бүх хүнийг зарлаж тус сонсголд оролцуулах
- Нийтийн сонсголд оролцож буй бүх хүмүүст үг хэлэх эрхийг нээлттэй олго" хэмээн шаардлагаа уншиж танилцуулсан юм.