Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүн худалдаалах, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хүмүүс хууль эрх зүйн үйлчилгээг үнэ төлбөргүй авна“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 18 секунд
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар болон Хууль зүйн бодлогын зөвлөх О.Номинчимэг нар Хууль зүйн туслалцааны тухай хууль болон бусад хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хууль зүйн бодлогын зөвлөх О.Номинчимэг "Хууль зүйн туслалцааны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дөрвөн талын субъект хууль эрх зүйн үйлчилгээг үнэ төлбөргүй авахаар болсон. Тухайлбал, тухайлсан гэмт хэргийн тэр дундаа хүн худалдаалах болон гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон хүмүүс үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээг авах эрхтэй болж буй юм.

Нийтлэг тавигдаж буй шаардлага нь төлбөрийн чадваргүй байх. Нийгмийн халамжийн мэдээллийн санд ядуурлын түвшнээс доод түвшин, халамж зайлшгүй шаардлагатай иргэнийг ийнхүү заасан байдаг. Бүртгэгдэж амжаагүй иргэд байдаг. Энэ төрлийн иргэд өөрийгөө ядуурлын шугамаас доогуур болохоор хорооны Засаг даргын тодорхойлолттой хамт өгч хууль зүйн туслалцааг авах боломжтой болно" гэлээ.

10 жил шүүх дээр “амьдарсан” авлигачдад 10 хоногийн хугацаа үлдлээ
10 жил шүүх дээр “амьдарсан” авлигачдад 10 хоногийн хугацаа үлдлээ
 
ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.