Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

10 жил шүүх дээр “амьдарсан” авлигачдад 10 хоногийн хугацаа үлдлээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 54 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Нүүрсний хулгайн хэрэг нийгмийг сэргээж, олон жил шийдэгдэхгүй байсан авлига албан тушаалын хэргүүд цэгцрэх шатандаа орох гэж байна. Нүүрсний дуулианаар Засгийн газар авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангаруулж, тун удахгүй хэрэгжихээр болов.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт заасанчлан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан этгээд асар их хохирол учруулсан хэр нь 40 сая төгрөгийн торгууль төлөөд өнгөрдөг асуудлыг цаашид хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, торгох шийтгэл ноогдуулахгүй байх заалт шинэчилсэн хуульд тусч, гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээг 5-12 жил болгон нэмэгдүүлсэн.

Түүнчлэн хахууль авсан гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээг хүндрүүлэх бүрэлдэхүүнд 20 жил, ялын доод хэмжээг 12 жил байхаар бодлогыг чангатгаад буй. Эдгээр ял шийтгэлийг хүнийг санаатай алах гэмт хэрэг, эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэрэгт оногдуулдаг ял шийтгэлийн бодлоготой адилтгаж үзжээ.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ өнгөрсөн долоо хоногт ёсчлон баталсан. Одоо Ерөнхийлөгч хориг тавихгүй л бол төрийн мэдээллийн эмхтгэл дээр хэвлэгдсэн даруйдаа ердийн журмаар хэрэгжээд эхэлнэ.

Тэгвэл Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг том хэргийн эзэд энэ хугацаанд шүүх дээр үүрээ эвдүүлсэн “шоргоолж” шиг бужигнаж, 10 жил сунжирсан хэргүүдээ арав хүрэхгүй хоногт амжиж алх цохиулахаар сандралдаж эхэлжээ.

Хамгийн тод жишээ нь Эрдэнэтийн хэрэг. Өдий төдий хугацаанд шүүх дээр маргаж байсан “Сахал” Б.Эрдэнэбилэг хүртэл хуулийн шинэчлэл хэрэгжиж эхлэхээс урьтаж хэргээ хүлээж, хуучин хуулийн үйлчлэл хэвээрээ байх хугацаанд асуудлаа шийдүүлэхээр тохиролцооны зарим баримталж эхэлсэн гэнэ.

Дан ганц “Сахал” ч гэлтгүй “нүүрсчид”, өнгө өнгийн авлигачид аль болох албан тушаал, авлигын гэмт хэргүүдээ яаран шийдүүлэхээр шүүхийн хаалга дээр оочерлох болжээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь хэргээ удаашруулж хөөн хэлэлцэх хугацаанаас эхлээд элдэв давуу тал олохоор шүүхийг эргэж тойрдог байсан авлигачид өнөөдөр эсрэгээрээ хууль хэрэгжиж эхлэхээс хэргээ шийдүүлэх гээд танил талаа эргүүлдэж эхэлжээ.

Товчхондоо 10 жил хэргээ бөөцийлүүлж, хуулийнхнийг угжсан авлигачдад 10 хоногийн хугацаа үлдээд буй нь энэ юм.


Б.Мягмарсүрэн

“ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ХӨГЖҮҮЛЬЕ-ЗҮҮН БҮСИЙН ЧУУЛГАН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ХӨГЖҮҮЛЬЕ-ЗҮҮН БҮСИЙН ЧУУЛГАН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.