Дэлхийн буурай орнуудын гуравны нэг нь шим тэжээлийн хомстлоос үүдсэн хэт туранхай, хэт таргалалтын асуудалтай байгаа гэдгийг эрүүл мэндийн сэтгүүл “The Lancet” дурджээ.
Бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, дасгал хөдөлгөөний дутагдлаас энэ асуудал үүсэж байгаа гэжээ. Асуудлыг үүсгэж буй өнөө үеийн хүнс тэжээлийн системийг өөрчлөх хэрэгтэйг сэтгүүлд уриалаад байна.
Саб-Сахарын Африк, Азийн улс орнууд энэ асуудалтай хамгийн их тулгараад байгаа. Судалгаанд дурдсанаар дэлхийд ойролцоогоор 2.3 тэрбум хүүхэд, насан хүрэгчид илүүдэл жинтэй байгаа бөгөөд 150 саяас илүү хүүхэд ханингаршилтай байна.
Дундаж болон дунджаас доогуур орлоготой орнуудын ард иргэдийн 20% нь илүүдэл жинтэй, дөрвөөс доош насны хүүхдүүдийн 30% нь өсөлтийн хэмжээндээ хүрэхгүй, эмэгтэйчүүдийн 20% нь туранхай байна.
Судалгаанд дурдсанаар чанартай хоол хүнсний хэрэглээнд:
- Жимс, хүнсний ногоо, бүхэл үрийн бүтээгдэхүүн, эслэг, самар, үр
- Амьтны гаралтай хоол хүнсний тохирсон хэрэглээ
- Боловсруулсан бүтээгдэхүүнийг бага хэрэглэх
- Элсэн чихэр, ханасан өөх тос, транс тос, давсыг бага хэрэглэх
- Хүүхдийг эхний хоёр жил хөхөөр хооллох зэрэг зүйлс багтаж байна.
Сайн чанарын хоол хүнсний хэрэглэснээр шим тэжээлийн дутагдал, өвчин тусахаас сэргийлдэг.
Эх сурвалж: BBC