Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улс төрд нөлөө бүхий этгээдүүд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол 5-12 жилийн ял онооно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө. Энэ үеэр сэтгүүлчид нүүрсний хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол хэдэн жилийн ял оногдуулах мөн авлига, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт ямар хариуцлага оногдуулдаг талаар ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоригоос тодруулахад дараах байдлаар хариуллаа.

Тодруулбал, "Шүүхийн өмнөөс би хариулт өгөх боломжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа. Тухайн этгээдийг яллагдагчаар татвал хэд хэдэн зүйлчлэл ч байж болно. Хахууль авах, эрх мэдлээ урвуулан ашиглах, зарим тохиолдолд ямар гэмт хэргүүдийг хавсарч үйлдсэн гэдэг зэргээс шалтгаалж прокурор яллах дүгнэлт үйлдэнэ. Гэм бурууг нь шүүх тогтоосон тохиолдолд оногдуулах ялын хэмжээг тогтооно.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар үндсэн бүрэлдэхүүн 1-5 жилийн хорих ялтай бол хүндрүүлэх бүрэлдэхүүн 2-8 жилийн хорих ялтай. Харин онц хүндрүүлэх бүрэлдэхүүн буюу улс төрд нөлөө бүхий этгээдүүд холбогдсон бол 5-12 жилийн ял онооно.

Энэхүү ялын интервал дотор шүүх тодорхой хэмжээний ял хариуцлагыг оногдуулах байх. Түүнчлэн эрх хасах ялыг нэлээд өндөр түвшинд аваачсан. Тодруулбал, 20 жил эсхүл төрийн албаны удирдах албан тушаалд бүх насаар нь ажиллуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа" гэх хариултыг өглөө.

ШУУРХАЙ: МАН-ын бүлэг яг одоо хуралдаж, араас нь УЗ орно
ШУУРХАЙ: МАН-ын бүлэг яг одоо хуралдаж, араас нь УЗ орно
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.