Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: МАН-ын бүлэг яг одоо хуралдаж, араас нь УЗ орно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

МАН-ын бүлэг яг одоо хуралдах гэж байна. Учир нь АТГ-аас өчигдөр нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг зарласан. Ингэхдээ МАН-аас сонгогдсон УИХ-ын хэд хэдэн гишүүдийг нэрийг нь зарласан нь зарлагдсан гишүүдийн дургүйцлийг хүргээд байгаа аж.

Тэд "Жагсаал цуглаан намжаахын тулд гэмгүй хүмүүсийг гүтгэлээ. Биднийг жагсагчдын өмнө хаяж өглөө. Хуулийн хяналтын байгууллагаас бус НАМААС энэ нэрсийг өгсөн байна. Бид нүүрстэй огт холбоогүй" гэх мэдэгдлүүдийг хийгээд байгаа юм. Тиймээс гишүүдийн зүгээс МАН-ын бүлэг, Удирдах зөвлөлийг өнөөдөр яаралтай хуралдахыг шаардсан талаар бид мэдээлсэн. Энэ дагуу яг одоо МАН-ын бүлэг хуралдах гэж байна. Бүлгийн хурлын дараа Удирдах зөвлөл хуралдах аж.

Ташрамд дурьдахад, өчигдөр АТГ-аас УИХ-ын дараах гишүүдийн нэрсийг зарласан юм. Үүнд:

-УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн

-УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ

-УИХ-ын гишүүн Ц.Анандбазар

-УИХ-ын гишүүн Н.Наранбаатар

-УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

-УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн

-УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар багтсан.

Шадар сайд ЗГ-ын хурал дээр Монголбанкны захирал Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан нарыг АТГ-т өгч шалгуулна гэжээ
Шадар сайд ЗГ-ын хурал дээр Монголбанкны захирал Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан нарыг АТГ-т өгч шалгуулна гэжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.