ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ. Тодруулбал,
"Хүний амь насыг санаатай хөнөөсөн, хүний амь насыг санаатайгаар хөнөөхийг завдсан ХҮНИЙГ сэтгэл хөөрлөөр ал, цаазал гэж буй ХҮН бүгд АДИЛХАН гэж болно. Цаазын ял бол шийдэл биш.
Мэдээж тодорхой ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд хууль сахиулах болон төрийн, орон нутгийн захиргааны байгууллагууд анхаарал хандуулж буй, гэхдээ илүү их анхаарал хандуулахыг УХААЛАГ байх шаардлагатайг ойрын өдрүүдэд болж санаа зовоосон үйл явдлууд илтгэж байна.
Дээрх байдалд Гэр бүлийн орчин, эцэг эхийн үүрэг, оролцоог бид зөв ойлгож урамсарлах хэрэгтэй байна, төр талаасаа дээрх кейсүүдээс харахад суурин газрын камержуулалт, ашиглалтын арчлалт, ядаж торгууль, шийтгэлийн орлогоос орон нутгийн төсөвт орж буй орлогын 50-иас доошгүй хувийг камержуулалт, арчлалт зарцуулах хуулийн зохицуулалтыг биелүүлмээр байна, стандартын чанартай камер тавимаар байна, түүнчлэн стандартгүй, бүртгэлгүй такси үйлчилгээг цэгцлэх гээд олон асуудал байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд маань ул суурьтай, мэдрэмжтэй байх хэрэгтэй байна. Дээрх хүүхэдтэй холбоотой кейсүүд дээр зөвхөн эмэгтэй гишүүдийг дуугарсангүй гээд тэдэнд зөвхөн хамаатай асуудал мэт хандах хэрэггүй бүх гишүүдээс шаардах нь зөв, бас тэдний эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бүх хүний үүрэг юм" гэжээ.