Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хэрэгт шалгагдсан хүмүүс торгуулийн ял эдэлдэггүй байх гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийг маргааш УИХ-д өргөн барина“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

Нүүрсний хэргээр байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Яг одоо хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Маргааш Засгийн газрын хуралдаанаар "Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл" буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн тодорхой заалтуудад хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй, Хэрэгт шалгагдсан хүмүүс торгуулийн ял эдэлдэггүй байх эрх зүйн зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулж дуусч байгаа.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлгийн 22 дугаар зүйлийн тодорхой заалтуудад хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй, хэрэгт шалгагдсан хүмүүс торгуулийн ял эдэлдэггүй байх эрх зүйн зохицуулалтыг оруулах хуулийн төслийг боловсруулж дуусаж байна.

Мөн Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд яамдаас нэмэлт санал аваад дуусаж байна. ҮАБЗ-ийн зөвлөмж нь аж ахуйн зориулалттай гэрээ хэлэлцээр байгуулах талаар Засгийн газарт даалгасан шинжтэй зөвлөмж гаргахыг хориглоно гэсэн агуулгатай хуулийн өөрчлөлтийн төсөл бэлэн боллоо. Маргааш Засгийн газрын хуралдаанаар оруулж, яаралтай горимоор УИХ-д өргөн баригдана" гэлээ.

“Нүүрсний хулгайн хэрэгт 40 гаруй мөрдөгч ажиллаж байна“
“Нүүрсний хулгайн хэрэгт 40 гаруй мөрдөгч ажиллаж байна“
 
Монголбанкны эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
Монголбанкны эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.