Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний хэрэгтэй холбогдуулан 2450 жолоочоос мэдүүлэг авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Нүүрсний хэрэгтэй холбогдуулан 2450 жолоочоос мэдүүлэг авсан байна. Энэ талаар ЦЕГ-аас мэдээлсэн бөгөөд дараах зүйлийг ярьлаа.

Тодруулбал, "Автомашинуудын жолооч нараас мэдүүлэг авахад нэг автомашин дээр хамгийн багадаа таван жолооч ногдож байна. Энэ нь жолооч нар ажлаа хаяаад явчихдаг, машинаа хувьд авчихдаг зэрэг тохиолдлууд гардагаас үүдэлтэй байна.

Мөн ГЕГ болон ХХЕГ-ийн 2013-2017 оны хооронд хилийн боомтоор нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл, экспортод гарсан нүүрсний хэмжээ хоорондоо зөрж байгаа. Тиймээс эдгээр байгууллагуудад шалтгалтын ажиллагаа хийгдээд явж байна.

Тавантолгой транс компани ААН-ээс худалдан авсан нүүрсээ "Гашуунсухайт" боомтоор 2010 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны долоодугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 3758 автомашинаар 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй хил нэвтрүүлсэн.

Орон нутгийн өмчит "Тавантолгой" компанийн эрх бүхий албан тушаалтан нь нүүрс худалдан авсан ААН-үүдтэй хуувилдан борлуулсан нүүрснийхээ хэмжээг санаатайгаар багасган хуурамч тайлан мэдээ гаргах, нүүрс экспортлохдоо гаалийн байгууллагатай хуувилдан гаальд мэдүүлэхгүйгээр татвар төлөхөөс зайлсхийж, төрийн өмчөөс завших гэмт хэрэг үйлдсэн байна гэдгийг гаалийн байцаагчийн дүгнэлтээр тогтоосон. Энэ нь манай улсаас хоосон гарсан гэх болов ч БНХАУ-руу гарахдаа нүүрс ачсан бүртгэлтэй байсан нь тогтоогдсон. Энэ хэргийг шалгаж прокурорын байгууллагад шилжүүлэхэд 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэрэгсэхгүй болгох хаасан байсныг дахин сэргээсэн" гэсэн юм.

С.Одонтуяа: Иргэд 1072 хувьцааны ногдол ашгийг өгөөч гэж шаардах ёстой
С.Одонтуяа: Иргэд 1072 хувьцааны ногдол ашгийг өгөөч гэж шаардах ёстой
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.