Өнгөрсөн хавар залуучууд нэгдэн “Ажлаа хий” жагсаалыг зохион байгуулсны дараа Засгийн газраас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж батлуулсан. Тус хууль нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ны өдрөөс хэрэгжиж эхлээд байгаа юм.
Тиймээс энэ хуулийн дагуу төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн албаныхан шинэ жил тэмдэглэх боломжгүй юм.
Энэ талаар албаны хүнээс тодруулахад "Засгийн газраас албан ёсны шийдвэр захирамж гараагүй. Гэхдээ Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж байгаа учир төрийн мөнгөөр шинэ жил зохион байгуулах боломжгүй. Харин хувиасаа мөнгө, төлбөрөө гаргаад шинэ жилд оролцох боломжтой" хэмээлээ.