Томуу, томуу төст өвчний дэгдэлт оргил үедээ хүрсэн тул иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг ХӨСҮТ болон ЭХЭМҮТ-өөс анхааруулсаар байна. Хэрэв толгой өвдөж, халуурах томуугийн шинж тэмдэг илэрвэл гэр бүл, найз нөхөд, хамт олны шинэ жилийн баярыг алгасахыг ХӨСҮТ-өөс зөвлөлөө. Тус төвийн дэд захирал О.Батбаяр хэлэхдээ "Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг бид гэр бүлээрээ өргөн хүрээнд тэмдэглэдэг. Энэ үед халдвар хамгааллын дэглэмийг сахих, гараа угаах, томуу томуу төст өвчний эхний шинж тэмдэгтэй халуурч эхэлж байгаа, толгой нь өвдөж эхэлж байгаа гэр бүлийн гишүүд бол гэр бүл, хамт олны шинэ жилийн баярын үйл ажиллагаанд оролцохгүй байх шаардлагатай. Манай улсын хувьд олон жилийн дунджаас харахад шинэ жилийн дараах нэг болон хоёрдугаар долоо хоног буюу нэгдүгээр сарын 14 хүртэл томуугийн өвчлөл эрс ихэсдэг. Үүний шалтгаан нь шинэ жилээр халдвар хамгааллын дэглэм сахихгүй байгаатай холбоотой" гэсэн юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!