Б.ШИНЭЖИЛ: Шинэ жилийн баярын үеэр нэрээ хэлэхээр хэн ч надад итгэдэггүй учраас ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ҮЗҮҮЛДЭГ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 56 секунд

UBN сайт 2024 оны хамгийн отгон зочноороо Б.ШИНЭЖИЛ гэх бага ангийн багш бүсгүйг урьж ярилцлаа.

Тэр бол Монгол Улсын хүн ам, өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн "ШИНЭЖИЛ" нэртэй 195 хүний нэг.

-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-UBN сайтын уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Миний нэрийг Б.Шинэжил гэдэг. БЗД-ийн Ерөнхий боловсролын 92 дугаар сургуульд ажилладаг. Бага ангийн багш мэргэжилтэй.

-Шинэжил гэдэг нэрийг танд хэн өгсөн бэ. Яагаад ийм нэр өгсөн байдаг юм бол?

-Цагаан сарын шинийн нэгний өдөр төрсөн болохоор шинэ бүхний эхлэл байг гээд манай эх барьж авсан босс ээж маань Шинэжил гэдэг нэр өгсөн гэсэн.

-Шинэ жилээр төрсөн учраас ийм нэр өгсөн болов уу гэж бодож байлаа?

-Бүх хүн тэгж боддог юм. Шинийн нэгэнд төрсөн гэхээр тэгвэл цагаан сар гэж өгөхгүй яасан юм. Яагаад шинэжил гэж гээд л асуудаг.

-Цагаан сараар төрсөн Шинэ жил гэдэг нэртэй болохоор таны хувьд энэ баярууд бусад хүмүүсээс илүү утга учиртай догдлол дүүрэн өнгөрдөг байх?

-Жил бүрийн 12 дугаар сар миний хувьд хамгийн их догдлол дүүрэн өнгөрдөг. 12 дугаар сарын 1 болонгуут миний нэрний баяр эхэллээ гээд л догдолж эхэлдэг.

-Нэрээ хэлээд танилцахаар хүмүүс яаж хүлээж авдаг бол?

Зарим хүмүүс WOW л даа гээд маш гоё хүлээж авдаг. Зарим нь 1-2 удаа лавлаж асууна. Зарим нь бүр худлаа яриад бай гээд огт итгэдэггүй. Шинэ жилийн баярын үеэр бол бүр хэн ч надад итгэдэггүй. Нөхөртэйгээ анх танилцахад шинэ жилийн баярын үе таарсан учраас нөхөр маань надад итгээгүй. Иргэний үнэмлэхээ үзүүлж байж итгүүлсэн. Сургуульд байхад би их эмзэглэдэг байсан. "Яагаад намайг нэрээ хэлэхээр хүүхдүүд гайхаад байгаа юм. Би тийм муухай нэртэй юм уу" гэж ээжээсээ их асуудаг байсан. Тухайн үед ээж минь надад тайлбарлаж өгөөд "Том болоод чи нэрнийхээ баярыг хүлээж авна. Маш гоё нэр шүү" гэж хэлдэг байсан юм.

-Одоо ямар санагддаг вэ?

-Одоо бол маш их баярладаг. Бас их догдолдог. 12 дугаар сар гарангуут л энд тэнд шинэ жил гээд л таньдаг таньдаггүй бүх хүн намайг дуудаад байгаа юм шиг санагддаг. Байнга эргэж хараастай явдаг.

-Багш мэргэжилтэй гэсэн. Шавь нар нь бас их гайхаж хүлээж авдаг байх?

-Хичээлийн шинэ жил эхлээд шинэ анги хүлээж аваад нэрээ хэлэхээр зарим нь алга ташаад л бөөн баяр болдог. Та ямар гоё нэртэй юм бэ. Анх удаа Шинэжил гэдэг нэртэй хүнтэй таарч байна гээд л чин сэтгэлээсээ баярлаж байгаа нь мэдрэгддэг. Зарим нь бүр шинэ жилээр надад төрсөн өдрийн мэнд хүргэе бэлэг өгдөг. Цагаан сараар төрсөн юм аа гээд тайлбарлаад хэлэхээр "Тэгсэн ч яах вэ. Таны л баяр" гэдэг.

ЗГ: Цаашид эрчим хүчний ХЯЗГААРЛАЛТ хийхгүй
ЗГ: Цаашид эрчим хүчний ХЯЗГААРЛАЛТ хийхгүй
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -13 хэм хүйтэн, багавтар үүлтэй
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -13 хэм хүйтэн, багавтар үүлтэй
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!