Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аялал жуулчлалын копаниудын эрх зүйн орчин сайжирч 2023 онд 1 сая жуулчин хүлээж авах бэлтгэлээ хангана

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 36 секунд

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж энэ онд багтаан батлах гэж буй. Хууль батлагдсанаар Монгол улс гадаадаас ирэх жуулчдын визний нөхцөлийг уян хатан байлгах, цаашлаад агаарын тээврийн зардлыг бууруулснаар жуулчдын тоог нэмэгдүүлж, валютын урсгалыг сайжруулах олон давуу талтайг салбарын ААН-үүд хэлж байна. Тэгвэл бид “Зуут трэйвел” ХХК-ийн захирал А.Энхзулаас аялал жуулчлалын салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэлийн талаар торууллаа.

-Сүүлийн хоёр жилийн хугацаан хамгийн их уналттай явж ирсэн нь Аялал жуулчлалын салбар. Хууль эрх зүйн орчныг нь сайжруулснаар салбарын үйл ажиллагаа хэрхэн сайжирна гэж харж байна вэ?

-Аялал жуулчлалын салбар 20 гаруй жил нэг хуулиараа явсан. Монгол Улсын Засгийн Газар 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Аялал жуулчлалын шинэ хууль оны өмнө батлагдахаар өргөн баригдаж байна. Энэ хууль батлагдсанаар бид гурван гол давуу талыг харж байна.

Нэгдүгээрт, аяллын “E” виз өмнө нь 48 улсад гардаг байсан бол хууль батлагдсанаар 100 оронд 48 цагийн дотор гардаг болж байна. Мөн Агаарын тээврийн либералчлалыг чухалчилж байгаа нь онцгой давуу талтай гэж үзэж байгаа. Ерөнхийдөө гадаад улсын агаарын тээврийн компаниудыг Монгол Улсад оруулж ирэх боломж бүрдэж байна. Гуравдугаарт, Жуулчдын НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь олгохоор хуульд тусгасан гэдгээрээ илүү ач холбогдолтой. Хууль батлагдсанаар тур, оператор компаниуд хариуцлагаа нэмэгдүүлж, тусгай зөвшөөрлийн дагуу Монгол жуулчдаа гадагшаа илгээж, мөн гаднаас жуулчин авдаг болох юм.

Ковид-19 цар тахлын хүнд үед хамгийн их хохирол амссан салбар бол Аялал жуулчлалын салбар. Салбарын нийт 90 хувь нь уналтад орж 88700 ажлын байр эрсдэлд орсон. Энэ оноос Монгол Улсад аялах жуулчдын тоо эргэж сэргэж нэмэгдэж байгаад баяртай байна. Энэ онд ирсэн жуулчдаас ОХУ-аас хамгийн олон жуулчин ирсэн бол үүний араас БНСУ, Япон улсын жуулчид ирж байна. Ирэх онд Монгол Улсын Засгийн газрын зорилт 1 сая жуулчин авах бол 2024 онд 1.6 сая жуулчин авна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Үүнтэй уялдуулан Ерөнхий сайдаар ахлуулсан Аялал жуулчлалын Үндэсний хороо гэж байгуулагдсан. БНХАУ-аас бусад улс орнууд хилээ нээчихсэн нь маш том давуу тал. БНХАУ-ыг ирэх онд хилээ нээх байх гэж Монгол Улс төдийгүй Азийн улс орнууд өндөр хүлээлт бий болгож байна. Аялал жуулчлалын салбарын эрэлт хэрэгцээ ирэх онд өсөн нэмэгдэх төлөвтэй байгаа энэ цагт бид хуулиа баталж, тур, оператор компаниуд жуулчин хүлээн авах бэлэн байдлаа хангана гэдэгт итгэлтэй байна.

Д.Сумъяабазар: Улаанбаатар эдийн засгийн хувьд биеэ даасан, хөрөнгийн эх үүсвэртэй байж хөгжинө
Д.Сумъяабазар: Улаанбаатар эдийн засгийн хувьд биеэ даасан, хөрөнгийн эх үүсвэртэй байж хөгжинө
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.