Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Гантулга: Хотын төсөв УЛС, урсгал зардал хоёрт хуваагдаад, Нийслэлчүүдэд юу ч үлдэхгүй нь

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
4 минут 28 секунд

НИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр хуралдаж Улаанбаатар хотын ирэх оны төсвийг хэлэлцсэн чухал цаг үе тохиолоо. Хуралдаанаар зарим төлөөлөгчид төсвийн санхүүжилт, төлөвлөгдсөн төсөл хөтөлбөрүүд хангалтгүй байгаа талаар мэдээлж байна. Тэгвэл Нийслэл ирэх оны төсвийн орлогыг 1.7 тэрбум төгрөг хэмээн төлөвлөөд буй. Харин төсвийн зарцуулалт, үр өгөөжийн талаар НИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр хэлэхдээ, Улаанбаатар хотын ирэх оны төсвийг нэгтгэ үзэхэд нийт 1.7 их наяд төгрөгийн орлог орж ирж байгаа. Энэ бол бага мөнгө биш. Гэхдээ юунд зарцуулах гэж байгаа нь хачирхалтай байна.

Нэгдүгээрт, бараг 700-аад тэрбум төгрөгийг нь Улсын төсөв буцаагаад авна. Үлдсэнээс нь 600 гаруй тэрбумыг нь хотын урсгал зардалд төсөвлөгдөх гэж байна. Ингээд ар нь юу ч үгүй хоцорно. Уг нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаад манай нийслэлийн удирдлагууд хөл нь газар хүрэхгүй шахам гүйж байсан цаг саяхан. Учир нь Улаанбаатар хот бие даасан, эдийн засгийн хувьд хараат бус боллоо гэсэн утгаар хот өөрөө зээл ав, бонд гаргаад түгжрэлийн асуудлууд, бүтээн байгуулалтуудаа санхүүжүүлээд явах боломж бүрдлээ гэж тухайн үед харж байсан.

Гэтэл бодит байдал дээр зээл авах ямар ч боломжгүй. Хэдийгээр Эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан ч гэсэн бусад хуулиудаараа болдоггүй.Нөгөө талаас нь харахад нийслэл зардлуудаа өөрөө даах ёстой хэмээн зохицуулаад өгчихсөн. Товчхондоо төр 1990 оноос хойш хэрэгжсэн 2 их наяд төгрөгийн дамжуулах зээлийг нийслэл рүү шилжүүлээд өгчхөж байгаа юм. Энэ яг ямар процесс вэ гэдгийг гайхаж байгаа. Нийслэлийн зөвхөн ажилчдынхаа цалинг тавиад, байрны урсгал зардлаа төлөөд сууж бай. Түгжрэлийг биднэ шийднэ гээд тустай яамны сайд томилчихсон.

Засгийн газрын бодлого Үндсэн хуульд заасан Орон нутгийн бие даасан байдал гэдэг зарчмыг эвдэж эхэлж байна. Уг нь хотын менежерийг нийслэлчүүд өрсдөө сонгодог болчих юм бол иргэдийн хүсээд байгаа хөглийн бүтээн байгуулалтыг хот өөрөө хариуцлагатайгаар хийчих боломж бий. Ингэхийн тулд тогтолцооны өөрчлөлтийг хийж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай болж байна.

Өнөөдөр Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар яриандаа “ Хот Дорноговь аймагт нүүрсний ордтой болсон. Түүний 66 хувийг нийслэл, 34 хувийг “Эрдэнэс Монгол” компани эзэмшиж байгаа” гэж ярьж байна. Тэр нүүрсний ордоос олох орлогоор хотын бүтээн байгуулалтыг хийхээс өөр аргагүй гэсэн тайлбарыг хэлж байна шүү дээ. Уурхай байгуулаад амжилттай явж байвал болохгүй зүйлгүй. Гэтэл одоо Эрдэнэс Таван Толгой ХХК дээр 6.4 сая тонн нүүрс алга болчихсон гэх асуудал яригдаж байгаа шүү дээ. БНХАУ-ын талд бүртгэлтэй байхад Монголоос гарсан нь дотооддоо бүртгэлгүй байж байдаг. Одоогийн ханшаар 20-30 их наяд төгрөгийн дайтай хөрөнгө алга болчхоод байхад ийм байдалтай байна. Гэтэл дахиад нэг нүүрсний уурхай ажиллуулах асуудал яригдах нь эргэлзээтэй. Хоёрдугаарт цаг хугацааны хувьд хэзээ хот тэр нүүрсний ордоосоо ашиг хүртэх вэ гэдэг нь асуудал. Тиймээс асуудалд хотын удирдлагууд ийм байдлаар хандаж ирэх оны төсөвт тоомжиргүй хандаж болохгүй гэсэн хатуу байр суурийг НИТХ дахь ХҮН намын бүлгээс илэрхийлж байна.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -16 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -16 хэм хүйтэн
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.