Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨГЖЛИЙН БАНК: 795.4 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ

Огноо
Унших
1 минут 6 секунд

Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 795.4 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн. Үүнээс 707.5 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн байна.

Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдаад байна.

Хөгжлийн банк нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 31.7% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 909.7 тэрбум төгрөгийн, 68.3% нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.

М.Оюунчимэг: Жорлонгийн асуудал шийдэхээр АХБ-наас 30 сая долларын төсөл хэрэгжүүлсэн ч технологи нь буруу хэрэгжсэн гээд нэг нь ч ажиллахгүй байна
М.Оюунчимэг: Жорлонгийн асуудал шийдэхээр АХБ-наас 30 сая долларын төсөл хэрэгжүүлсэн ч технологи нь буруу хэрэгжсэн гээд нэг нь ч ажиллахгүй байна
 
Б.Мягмарнаран: 1,8 сая хэрэглэгчид 46 сая үйлчилгээг цахимаар үзүүлсэн Е-Mongolia цахим систeм шинэчлэгдлээ
Б.Мягмарнаран: 1,8 сая хэрэглэгчид 46 сая үйлчилгээг цахимаар үзүүлсэн Е-Mongolia цахим систeм шинэчлэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.