ОБЕГ-аас өнгөрсөн өдрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.
- Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн “Цагаан чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 70 км, сумын төвөөс хойд зүгт 20 км/-т 11.27-ны өдөр 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 1 өрхийн 60 бог мал хорогдсон тухай мэдээллийг 11.28-ны өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат Б-ийн 60 бог мал цасан шуурганд хорогдсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
- Ховд аймгийн Дөргөн сумын Агвааш багийн “Цахир хошуун” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 220 км, сумын төвөөс баруун зүгт 130 км/ 11.27-ны өдрийн 02:00 цагийн орчим 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 70 орчим бод мал хорогдсон тухай мэдээллийг 11.28-ны өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Увс аймгийн Наранбулаг сумаас отор нүүдлээр явсан 10 өрхийн 72 үхэр цасан шуурганд хорогдсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
- Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн “Толийн хөх толгой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 70 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км 11.27-ны өдрийн 23:30 цагийн орчим 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 1 өрхийн 75 хонь, 9 ямаа хорогдсон тухай мэдээллийг 11.28-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат М-ийн 75 хонь, 9 ямаа цасан шуурганд хорогдсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.