Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улаанбаатар төмөр зам“-ын удирдах албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгожээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 7 секунд

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 11 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 129 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 5 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 72 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 754 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 736 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 6 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “Улаанбаатар төмөр зам”-ын удирдах албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх;
  • Иргэн “А”, “Э” нар нь хэрэг маргааныг шийдвэрлүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид хахууль өгсөн гэх;
  • Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч “М” нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах ажиллагааны явцдаа хохирогчоос мэдүүлэг авахгүйгээр хохирогчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн гэх;
  • Увс аймгийн удирдах албан тушаалтан “Ч” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • “Д” нь өөрийн хөрөнгө орлогоо их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэх.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.