Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлал хийхээр БНХАУ-ыг зорилоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2022 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөж байсан ба өнөөдөр БНХАУ-г зорьлоо.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.

Мөн “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл” гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм.

2023-2024 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн Газрын тэтгэлэг зарлагдлаа
2023-2024 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн Газрын тэтгэлэг зарлагдлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.