Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2023-2024 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн Газрын тэтгэлэг зарлагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

БНХАУ-ын Боловсролын яам, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын боловсролын солилцоо, хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу 2023-2024 оны хичээлийн жилд Монгол Улсаас БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалавр, магистр, докторын зэрэгт оюутныг суралцуулна.

Нэг. Тавигдах шаардлага

1. Монгол Улсын иргэн байх

2.Бакалаврын зэрэгт суралцах оюутан бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын гэрчилгээтэй, 25 хүртэлх настай байх;

  • Магистрын түвшинд суралцах бол бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч оноотой, 35 хүртэлх настай байх;
  • Докторын зэргээр суралцах оюутан нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч оноотой, 40 хүртэлх настай байх;

3. Магистр болон докторын түвшинд суралцахаар хүсэлт гаргагч нь суралцахаар сонгосон тухайн сургуультайгаа урьдчилан холбогдож мэргэжил болон суралцах хэлээ урьдчилан тодорхойлсон байх шаардлагатай.

  • Өмнө нь хятад хэлээр Хятадын их, дээд сургуульд боловсрол эзэмшсэн хүсэлт гаргагч нь хятад хэлний түвшин тогтоох шалгалт (HSK)-ын батламж өгөх шаардлагагүй.

Тэтгэлгийн дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/123348 холбоосоор авна уу.

Зам талбайн халтиргаа, гулгаа арилгах зориулалтын бодис 2503 тонн, давс 3996 тонн нөөцтэй байна
Зам талбайн халтиргаа, гулгаа арилгах зориулалтын бодис 2503 тонн, давс 3996 тонн нөөцтэй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.