Трансжендер мисс Б.Солонго өнөөдөр АТГ-т хандаж байгаагаа мэдээллээ. Тэрбээр "Манай миссүүд ОПИ чипс тарааж, хүүхдүүдийн нүдийг хуурсан аар шаархан буяны, хүмүүнлэгийн нэртэй ажил хийчихээд мисс сэтэр зүүгээд явж байна. 2018 оны "Мисс юниверс" тэмцээний ялагч 50-60 сая төгрөг өгч ялагч болсон гэх мэдээллийг тэмцээний зохион байгуулагчдын дундаас өглөө. Энэ мэдээллийн дагуу иргэний үүргээ биелүүлж, өөрийнхөө эрхийг эдэлж АТГ-т хандаж байна.
Авлига гэдэг зүйл зөвхөн улстөрчид болон төрийнхний дунд байдаггүй юм байна. Миссийн тэмцээнд хүртэл байгаагүй байгаасай гэж хүсэн АТГ-т баримтаар хүргүүлж байна. Ялагчийн талаарх мэдээлэл бол хувь хүний нууцтай холбоотой. Түүний данс тооцоог би шалгах эрхгүй. Тиймээс мэргэжлийн байгууллагад хандаж байна" гэжээ.
Сануулахад, Тайландын Вант улсын Бангкок хотод дэлхийн "Miss Universe-2018" тэмцээн болсон. Дэлхийн 190 гаруй орны гоо бүсгүй өрсөлддөг энэ тэмцээнд төгсгөлийн шатанд 14 гоо бүсгүй өрсөлдсөнөөс загвар өмсөгч Д.Долгион шалгарч Бангкокт болох тэмцээнд оролцох эрхийг авч байв. Түүнд титэм, эрхийн бичгийг 10 сая төгрөгийн хамт гардуулж өгсөн байдаг аж.