Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үнэт цаасны нийт үнэлгээ 2.5 их наяд төгрөг болжээ

Огноо
Унших
1 минут 20 секунд

ҮСХ-ны мэдээгээр хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй ХК-иудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 11 дүгээр сард 2.5 их наяд төгрөг болжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 227.5 тэрбум төгрөгөөр буюу 9.9 хувиар өссөн дүнтэй байна.

Энэ оны эхний 11 сард үнэт цаасны арилжаагаар 156.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. Нийт 422.6 сая ширхэг үнэт цаас арилжсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад гүйлгээ 79.8 тэрбум төгрөгөөр, арилжсан үнэт цаас 89.9 сая ширхэг болж тус тус буурсан байна. Энэ нь гүйлгээ 33.7 хувиар, арилжсан үнэт цаас 17.5 хувиар буурсан үзүүлэлт болж байна.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааны гүйлгээ мөн буурсан байна. Тодруулбал, оны эхний 11 сард 121.5 тэрбум төгрөгөөр буюу 81.6 хувиар буурчээ. Оны эхний 11 сард 27.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, өнгөрсөн 11 дүгээр сард 82.4 сая төгрөгийн арилжаа хийсэн байна.

СБД-ийн 10 дугаар хороонд шинээр баригдсан 24 дүгээр цэцэрлэг нээлтээ хийлээ
СБД-ийн 10 дугаар хороонд шинээр баригдсан 24 дүгээр цэцэрлэг нээлтээ хийлээ
 
Түүхэн цаг хугацаагаар аялуулах “Өртөө” Immersive Experience нээлтээ хийлээ
Түүхэн цаг хугацаагаар аялуулах “Өртөө” Immersive Experience нээлтээ хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.