Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо буюу "100 айлд" шинээр баригдсан 24 дүгээр цэцэрлэгийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Улсын төсвийн 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэгт дүүргээс зөөлөн эдлэл, хивс зэрэг дотоод тохижилтод хөрөнгө оруулжээ. СБД-ийн 10, 11, 12 дугаар хорооны 360 гаруй хүүхэд тус цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа юм.
Цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, шинээр түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Сан-Эрчим” ХХК барилгын ажлыг хийж гүйцэтгэжээ