Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвлийн ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 21-нд хаагдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/47 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулахаар тусгагдсан. Энэ оны 2 дахь Элсэлтийн ерөнхий шалгалтыг 12 дугаар сарын 16-аас 19-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдах гэж байгаа билээ.

ЭЕШ-ын бүртгэл улс орон даяар өнгөрөгч аравдугаар сарын 19-ний 15.00 цагт эхэлсэн. Харин бүртгэл энэ сарын 21-ий 18.00 цагт хаагдана. Дээрх хугацаанд шалгуулагчид Eyesh.eec.mn цахим хаягаар бүртгүүлж шалгалт өгөх газраа өөрөө сонгох юм.

Ташрамд дурьдахад, энэ удаагийн ЭЕШ-д зөвхөн Ерөнхий боловсролын сургуулийг 2022 болон өмнөх онд төгссөн шалгуулагчид орох бөгөөд энэ хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаж буй суралцагчид орох боломжгүй юм. Учир нь ЭЕШ-д бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан шалгуулагчид орно гэж ЭЕШ-ын журамд заасан байдаг. Энэ удаагийн ЭЕШ-ын шалгалтын онцлог нь шалгуулагчид өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгож байгаагаараа онцлогтой.

ТЦА: Жолооны ард гар утсаараа мессеж бичихэд хамгийн багадаа 12 секунд замаа харахгүй хөдөлгөөнд оролцдог
ТЦА: Жолооны ард гар утсаараа мессеж бичихэд хамгийн багадаа 12 секунд замаа харахгүй хөдөлгөөнд оролцдог
 
Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогттой хийх сонсгол ӨНӨӨДӨР болно
Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогттой хийх сонсгол ӨНӨӨДӨР болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.