Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Энхийн-Одын “Дэйтон Флайерс“ баг анхны хожигдлоо хүлээлээ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
0 минут 58 секунд

Монголын анхны NCAA-гийн тоглогч Ш.Энхийн-Одын "Дэйтон Флайерс" баг өнөөдөр улирлын гурав дахь тоглолтоо UNLV буюу Лас-Вегасын Невадагийн их сургуулийн багтай хийж, эхний ялагдлаа хүлээлээ.

Лас-Вегасын Невадагийн их сургуулийн баг өмнө нь "Final Four"-т 4 удаа шалгарч нэг удаа аваргаар тодорч байсан ба Лэрри Жонсон, Шон Мэрион тэргүүтэй NBA-гийн олон шилдэг тоглогчдыг бэлтгэн гаргасан байдаг. Тус сургуулийн эсрэг "Дэйтон"-ы залуус тун сайн эхлүүлсэн ч 52:60-аар анхны хожигдлоо хүлээсэн юм.

Тоглолтоор Ш.Энхийн-Од алдааны асуудалд эрт орсон ч 14 оноо, 4 удаа самбараас бөмбөг авсан үзүүлэлттэй байв. Түүний баг дараагийн тоглолтоо арваннэгдүгээр сарын 20-нд "Роберт Моррис" багтай хийх юм.

Эх сурвалж: MGL Sport

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш Говь-Алтай аймгийн нутгаар, 18-д төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш Говь-Алтай аймгийн нутгаар, 18-д төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
 
Хүндэтгэлийн ЧУУЛГАН 11.00 цагт хуралдана
Хүндэтгэлийн ЧУУЛГАН 11.00 цагт хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.