Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Монгол Улсыг хамгийн олон оронг визгүй нэвтрүүлдэг улс болгоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ХЗДХЯ-наас боловсруулж буй Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр "Хуулийн гол концепц нь Монгол Улсад аялал жуулчлалын урсгалыг хэрхэн нэмэгдүүлэх, түүнд саад болж буй хүчин зүйлийг хэрхэн арилгах зэрэгт анхаарч байгаа. Монгол Улсад ирэх аялал жуулчлал хамгийн хямд байх ёстой. Ирсэн хойноо жуулчдад үзүүлдэг соёлын болон бусад бүтээгдэхүүний нэр төрлийн хэрхэн нэмэгдүүлэх, Монголын онцлогийг шингээсэн бүтээгдэхүүнийг бий болгоход төр засгийн дэмжлэгийг хэрхэн бий болгох вэ гэдэгт анхаарлаа хандуулж байгаа. Аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй байгууллагууд нь дотоодын үндэсний үйлдвэрлэгч байх шаардлагыг тавьж байгаа.

Аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэхэд хоёр саад байна. Нэгдүгээрт, нислэгийн давтамж, тийзийн үнэ. Хоёрдугаарт, визийн нөхцөл, хөнгөлөлтийн асуудал. Ирэх долоо хоногт ХЗДХЯ болон ГХЯ хамтран Монгол Улс хамгийн олон улс орнуудыг визийн шаардлагаас хөнгөлж, визгүй нэвтрүүлэх орнуудын жагсаалтыг ЗГ-ын хуралдаанд оруулахаар төлөвлөсөн" гэв.

Л.Оюун-Эрдэнэ: Ковидийн хуулийг сунгахгүй
Л.Оюун-Эрдэнэ: Ковидийн хуулийг сунгахгүй
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.