УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” тавьсан асуулгын хариуг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг заавал мэргэжлийн хүн гэхээсээ илүүтэйгээр тухайн хороодын нийгмийн ажилтныг сургах нь илүү өгөөжтэй. Энэ чиглэлээр хороодын идэвхтэй иргэдийг оролцуулж, хороодын иргэдийг эрүүл мэндийн зөвлөх амжилттай явсан туршлага бий. Мөн түүнчлэн эрт илрүүлгийн ажлыг илж биш илрүүлж хийх хэрэгтэй. Үүний нэг жишээ нь, 2021 онд 65-аасс дээш насныхныг хамруулахад хорт хавдар 2.7 хувьтай илэрч байсан" гэв.