УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” тавьсан асуулгын хариуг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулсан. Тэрбээр "Энэ оны тавдугаар сарын 1-нээс улс орон даяар эрт илрүүлгийн ажлыг эхлүүлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар эрт илрүүлэг үзлэг оношлогоонд улсын хэмжээнд 501 739 хүн хамрагдсан. Өвчлөлийн 269 143 тохиолдол бүртгэгдсэний хортой болон хоргүй хавдрын 1965 тохиолдлыг илрүүлж, онош тодруулахаар ажиллаж байна. Үүнээс 135 шинэ тохиолдол батлагдаад байна" гэлээ.
С.Энхболд: Хортой болон хоргүй хавдрын 1965 сэжигтэй тохиолдол илэрч, 135 тохиолдол нь батлагдаад байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.